Н.НОМТОЙБАЯРЫН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ

2019-12-13  

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 11.00 цагаас хэлэлцэж эхэллээ. УИХ-ын дэд дарга, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү агсан энэ оны тавдугаар сард төрийн ордонд өндрөөс унасан байдалтай амиа алдсан хэрэг гарсан.  Харин түүний энэхүү хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг “зөрүүтэй мэдүүлэг өгсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар татаж буй. Шүүхээс гаргасан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.

 

Т.Хуншагай

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?