ДЭЛХИЙН ХАМГИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ЭМЭГТЭЙ А.МЕРКЕЛЬ

2019-12-13  

Америкийн “Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг ХБНГУ-ын канцлер Ангела Меркель 9 дэх жилээ дараалан тэргүүлжээ. Энэ жагсаалтын хоёрдугаар байрт Европын төв банкны дарга Кристин Лагард, гуравдугаар байрт АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси нар оржээ. Түүнчлэн Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, АНУ-ын автомашины корпорацийн Ерөнхийлөгч “General Motors” Мэри Барра, “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн гэргий, буяны үйлстэн Мелинда Гейтс, “Fidelity Investments” санхүүгийн корпорацийн тэргүүн Абигейл Жонсон, Испанийн “Santander” банкны захирлуудын зөвлөлийн дарга Ана Ботин,  “IBM” корпорацийн Ерөнхийлөгч Жинни Рометти, “Lockheed Martin” компанийн Ерөнхийлөгч Мэрилин Хьюсон нар дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад багтсан байна. 

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?