БАРАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ӨМНӨХ ОНООС 5 ХУВИАР ӨСЧЭЭ

2019-12-13  

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн 11 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.4 хувиар буураад байна. Харин өмнөх оны эцэстэй харьцуулахад 4.6 хувь, өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өсөөд байгаа талаар ҮСХ-ны статистикч Н.Өлзийханд мэдээллээ.

Бараа, үйлчилгээний өнгөрсөн 11 дүгээр сарын үнийг өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.6 хувь,
  • Үүн дотор мах, махан бүтээгдэхүүн 18.9 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 6 хувь,
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2.8 хувиар өсөж, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 4.6 хувь нэмэгдэхэд тус тус голлон нөлөөлжээ.

Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн 11 дүгээр сард өмнөх сараас 0.4 хувиар буурахад мөн л хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.2 хувиар, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний 9.2 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.Нийслэлд бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн 11 дүгээр сард өмнөх сараас нэг хувиар буурч, өмнөх оны эцэстэй харьцуулахад 5 хувиар өссөн дүнтэй байна.

 

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?