СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ БУУРЧЭЭ

2019-12-13  

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны эхний 11 сард 16 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.8 (12.8%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.4 (13.3%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.4 (38.1%) их наяд төгрөг, бусад ашигт малтмал олборлолт 15.3 (12.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс нүүрс, газрын тос, буталмал чулуу, хайлуур жонш, төмрийн хүдэр зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт 7.9-37.4 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт вакуум цонх, хаалга, ноолууран сүлжмэл эдлэл, банш, бууз, барилгын модон хаалга, цонх зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.1-86.0 хувиар өссөн байна. Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт цайрын баяжмал, зэсийн баяжмал, молибдений баяжмал, алт зэрэг бүтээгдэхүүний олборлолт 2.3-22.9 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт шар айраг, хиаман төрлийн бүтээгдэхүүн, зүсмэл материал, архи, адууны мах, катодын зэс, малын тэжээл, самнасан ноолуур зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.5-34.5 хувиар буурсан байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 18.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.9 (11.7%) их наяд төгрөгөөр өслөө. Нийт борлуулсан бүтээгдэхүүний 12.5 их наяд төгрөг буюу 68.1 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?