БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН 53 ХУВЬ ЭМЭГТЭЙЧҮҮД

2019-12-13  

Улсын хэмжээнд шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 4.8 (5.9%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 3.4 (5.5%) мянган хүнээр буурсан бол ажилд зуучлагдан орсон иргэд 1.1 (5.4%) мянган хүнээр өссөн байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.0 (12.6%) мянган хүнээр буурсан бөгөөд тэдний 11.2 (53%) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.4 (35.2%) мянга нь Улаанбаатарт, 4.8 (22.6%) мянга нь Хангайн бүсэд, 4.2 (20.0%) мянга нь Баруун бүсэд, 2.6 (12.4%) мянга нь Төвийн бүсэд, 2.1 (9.8%) мянга нь Зүүн бүсэд ноогдож байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 368 (1.7%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 178 (48.4%) нь эмэгтэйчүүд байгаа аж. 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
жаргал :Ажил голоод бна шүү дээ. Шал угаачихаж чаддаггүй арчаагүй авгай нар маш олон байна 2019-12-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?