Г.ДЭНЗЭНГ ШҮҮХЭЭС ГЭМ БУРУУТАЙД ТООЦСОН БОЛОВЧ ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛЛӨӨ

2019-12-13  

Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэнг. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерт Г.Дэнзэн эхнэр Г.Уянгынхаа нэр дээр бүртгэлтэй “Говь повер” компанийг Д.Баярмаагийн нэрээр оролцуулан ялуулсан. Ингэхдээ Я.Батсуурьт Тендерийн үнэлгээний хорооны гишүүнийг өөрчлөх үүрэг өгч, хүргэн ах Г.Түмэнхүүг оруулсан. “Говь повер”-ыг ялуулсныхаа дараа 17.5 тэрбумын урьдчилгаа болгож 700 сая төгрөг “Эрдэнэс Тавантолгой”-гоос шилжүүлүүлэх тушаал Я.Батсууриар гаргуулсан. “Говь повер”-ыг төлөөлөн оролцсон Д.Баярмаатай хамтран “Эрдэнэс Тавантолгой”-гоос зарласан тендерийн ажлыг гүйцэтгэхээ больсноос 5.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан” хэмээн шүүхэд гомдол гаргаж, тус компанийн Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Төгсбаяр “Говь повер”-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, өмнө нь шилжүүлсэн 700 сая төгрөгөө хасаад 4.8 тэрбум төгрөг шилжүүлэх тухай эвлэрлийн гэрээ  байгуулж, шилжүүлсэн үйлдэлд гэм буруутай гэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дүгнэсэн билээ. Харин өнөөдөр Г.Дэнзэнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-д заасныг журамлан Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж уг хэргийг шийдвэрлэлээ.

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?