“ЕБС-Д АУТИЗМТАЙ ХҮҮХДИЙГ ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАХ НЬ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-12-14  

БСШУСЯ, Монголын аутизмын холбоо, Гэрэлт оюун хүүхдүүд ТББ хамтран “Ерөнхий боловсролын сургуульд аутизмтай хүүхдийг тэгш хамруулан сургах нь” сургалтыг гурав дахь удаагаа зохион байгуулж  Баянзүрх дүүргийн ЕБС-ийн сургалтын менежер, нийгмийн ажилтан, бага ангийн багш нарын төлөөлөл 100 гаруй хүнд дээрх сэдвээр мэдлэг ойлголт олголоо.

БСШУС-ын сайдын А/292 дугаар тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг Ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах журам” өнгөрсөн тавдугаар  сард батлагдсан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдүүд харьяа дүүргийн ЕБС-д суралцах боломж нээгдэж байгаа юм.

БСШУСЯ-ны бодлогын хэрэгжилтийг урт хугацаанд үр дүнтэй байлгах зорилгоор багш нарыг сургах, шаардлагатай мэдлэг ойлголт, ур чадварыг олгох сургалтад Улаанбаатар хотын 1000 орчим багшийг хамруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүргүүдийн  300 гаруй багшийг хамруулаад байна.

 

Э.Сувд-Эрдэнэ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?