ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТЫН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2019-12-14  

Цахим эрүүл мэндийн сургалтын төв нээлтээ хийжээ. Уг сургалтаар 2019 оны жилийн эцсийн байдлаар  74 зайн сургалтыг зохион байгуулж, нийт давхардсан тоогоор 3558 эмч, эмнэлгийн ажилтан, мэргэжилтэн хамрагдсан байна. Зайн сургалтыг хийхэд дэвшилтэт техник технологийн дэмжлэг зайлшгүй чухал байсан ба энэхүү сургалтууд хийгдсэнээр хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилчдын мэдлэг, ур чадвыг дээшлүүлэх, эдийн засаг цаг хугацааг хэмнэх, эрсдэлт өвчнөөс цаг алдалгүй урьдчлан сэргийлэх арга хэмжээ авах боломж бүрддэг чухал ач холбогдолтой юм.

Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед эрүүл мэндийн салбар 35 зөөврийн компьютер, ухаалаг самбар, дижитал хувилагч, хэвлэгч, сургалтын тавилга, нэн шаардлагатай цахилгаан хэрэгсэл бүхий иж бүрэн тоноглолтой сургалтын танхимтай болж салбарын эмч мэргэжилтнүүд, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг сургаж мэргэшүүлэх орчин бүрдэж  байна.

 

Э.Сувд-Эрдэнэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?