АН ИХ БАРИВЧИЛГААГ ДЭМЖИХГҮЙ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН, ГЭВЧ...

2016-04-26  

АН-ын дарга З.Энхболд удаа дараагийн уулзалтын үеэр энэ санаагаа ил тод хэлсэн. Намаа сонгуульд удирдаж орох хүний хувьд өөрийн эрхгүй дуугарахад хүрлээ ч гэдгээ илэрхийлсэн. Энэ их баривчилгаа сонгуулийн үр дүнд нааштай нөлөө үзүүлэхгүй гэж санаа зовж буй хүн бол З.Энхболд. Тиймээс ч, шүүх, прокурорыг ерөнхийлөгч томилдог. Тагнуул, цагдаагийн байгууллагын даргыг ерөнхий сайд томилдог. Би хэнийг томилдог вэ? Хэнийг ч томилдоггүй гэж хэлсэн.

АН баривчилгаа хийгээгүй, дэмждэггүй гэдгээ үүнээс илүү яаж илэрхийлэх билээ? З.Энхболдын ойр тойрны хүмүүсийн нэг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг "Таван толгойн асуудал цэгцэртэл энэ баривчилгаа зогсохгүй" гэж хэлсэн. Хууль хүчнийхэн хэсэг завсарласны дараахан дахин хөдөлгөөнд орж эхэллээ. Энэ бол Н.Алтанхуяг, Х.Баттулга нарыг шалгах үйл явцаа гүнзгийрүүлэх операция гэж ойлгож болно. Ноцтой гэх мэдээлэл хийсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг цагдаагаас дахин дуудаж эхэллээ. Р.Чингис 2016 оны намар болтол буюу, засгийн газрыг Ч.Сайханбилэг толгойлж дуустал ЦЕГ-ын даргаар ажиллах нь тодорхой боллоо. Тэгэхээр тэр эхлүүлсэн ажлаа дуусгах үүрэг хүлээх бололтой. Бүх төрлийн баривчилгааг АТГ биш, цагдаагийнхан хийж байгаа гэдгийг АТГ-ын дарга Н.Ганболд ажлаа өгөх явцдаа цухас дурдаад авсныг анзаарахгүй орхиж болохгүй.

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Самбуу:АН харин ч баривчилгаа их байгаа биз дээ. Нээх ардчилал ярьсан хүмүүс. Одоо тэр Булганыг хүртэл хориод удаж байгаа биз дээ 2016-04-26
зочин:barimchilgaa n ulam l nemegdeed helmegduuleltiin ye yumu haa**** in 2016-04-26
zochin:eelj ni udahgui irne 2016-04-26
хашир:З.Энхболд яг ч АН баривчилгаа хийгээгүй гэж шууд хэлээгүй, харин би биш миний дэргэдэх хүмүүс хийгээд байгаа шүү гэдгийг л ойлгуулахыг хичээсэн байна шдээ. 2016-04-26
Болор:Чоно махнаас гарчээ дундад зуун шиг ажилгаатай баривчилж хориж хэлмэгдүүлдэг сурсан зангаа тавина гэж үү 2016-04-27
Болор:идсэн уусан Баярцогтоо чадахгүй байж хэнийгээ барих гээд байгаа-ын 2016-04-27
болор:Гадны улсад хөөгдөж туугдау ард түмэн амдарна улс орондоо баригдаж хоригдоно эх орныг минь гадныыханд л өгөх гээд байна даа 2016-04-27
болор:Гадны улсад хөөгдөж туугдау ард түмэн амдарна улс орондоо баригдаж хоригдоно эх орныг минь гадныыханд л өгөх гээд байна даа 2016-04-27
sain muu:Bayartsogtiig l barichihdag bol tentsvertei zuv ajilaa hiij bna gej haragdah geed bdag nuguuhuu baridaggui ee 2016-04-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?