2019 ОНД 70 ГАРУЙ СЭТГҮҮЛЧ АМИА АЛДЖЭЭ

2019-12-14  

2019 он гарснаас хойш дэлхийн 26 улсад хэвлэл мэдээллийн 75 ажилтан амиа алдсан тухай “Press Emblem Campaign” төрийн бус байгууллагын жил тутмын тайланд дурджээ. Өнгөрсөн онд 113 сэтгүүлч амиа алджээ. Хэвлэл мэдээллийн ажилтнууд амиа алдах нь багасаж байгаа нь “итгэл найдвар төрүүлж байгаа боловч тэдний аюулгүй байдлыг хангахад илүү их зүйл хийх шаардлагатай байна” гэж “Press Emblem Campaign” байгууллагын тайланд онцлон дурдсан байна. 2019 онд олон сэтгүүлч гэмтэж шархадсан, баривчлагдсан, заналхийлэл, халдлагад өртсөн болохыг тус байгууллагын шинжээчид сануулжээ. Энэ жил Мексик /13/, Афганистан /8/ болон Пакистан улсад /8/ хамгийн олон сэтгүүлч амиа алдсан байна. Эдгээр улсын дараагаар Сири /6/, Хондурас /5/, Филиппин /4/ бичигджээ. Сэтгүүлчид амиа алдсан тохиолдол мөн Украин, Их Британи, Энэтхэг, Бразил, Хаити, Индонез болон зарим хэд хэдэн улсад бүртгэгдсэн байна. “Press Emblem Campaign” байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн 1174 ажилтан амиа алджээ. “Press Emblem Campaign” төрийн бус байгууллага нь НҮБ-ын дэргэд зөвлөлдөх статустай бөгөөд 2004 онд байгуулагджээ. Швейцарийн Женев хотод байрладаг тус байгууллага тайлангаа гаргахдаа НҮБ, төрийн бус байгууллагууд болон хэвлэлүүдийн мэдээллүүдийг эх сурвалжаа болгодог байна.

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?