МУ-ЫН БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ БНХАУ- РУУ ЗӨӨСӨӨР

2019-12-14  

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн нэгэн цагдаагийн байгууллагад хандан хилээр байгалийн чулуу гаргах байх хэмээн мэдээлжээ. Шалгалтаар Улаанбаатар хотод оршин суугч хаягтай эрэгтэй 45 настай Н нь улсын хилээр зорчихдоо биедээ 1188 ширхэг мана төрлийн байгалийн чулуу, мөнгөн шинжтэй мана чулуугаар хийсэн хүзүүний зүүлт дөрвөн ширхэг биедээ нууж нэвтрүүлэхийг завдсан үйлдлийн таслан зогсоож шалгаж байгаа аж. Түүнчлэн  арванхоёрдугаар сарын 6-ний өдөр тус хилээр Улаанбаатар хотын иргэн 48 настай эрэгтэй Б нь БНХАУ-ын хилээр зорчихдоо биедээ 200 гаруй мана төрлийн байгалийн чулуу, хоёр ширхэг өнгөлсөн хөөрөгний биетийг биедээ нууж нэвтрэхийг завдсаныг илрүүлэн шалгаж байна. Түүнчлэн яг энэ өдөр буюу арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Хэнтий аймгийн иргэн өөрийн эзэмшлийн чиргүүлд дэвэргэр жирэвгэр 11 уут буюу 93кг, адууны өдөн гэдэс 116 уут, бага малыг 122кг мах нууж нэвтрэхийг завдсан хэргийг илрүүлжээ. Дээрх гурван тохиолдлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд бусад тээврийн хэрэгслүүдэд гэнэтийн шалгат хийж байна.

 

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?