НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ НЭМЭГДЭХГҮЙ БОЛЛОО

2019-12-16  

Нийгмийн даатгалын шимтгэлийг 5 хувиар нэмэгдүүлэх улс төрийн шийдвэр 2017 онд гарсан. Түүнчлэн 2018 онд 2 хувиар, 2019 онд 1 хувиар нэмэгдүүлсэн.  Үлдсэн 2 хувийн нэмэгдэл 2020 оноос хэрэгжиж эхлэх хууль эрх зүйн орчин үйлчилж байсан юм. Харин Ерөнхийлөгч Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж, Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлэхгүй байх хоригийг нь гишүүдийн олонх дэмжлээ. Улмаар УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэхгүй боллоо.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?