АВТОЗАМ АШИГЛАСНЫ ХУРААМЖИЙГ НЭМЭХ ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

2019-12-16  

НИТХ ээлжит хуралдаанаар авто зам ашигласны хураамжийг нэмэгдүүлсэн шийдвэрийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчдийн 79,17 хувь нь тээврийн хэрэгсэл авто зам ашигласны татварыг нэмэхгүй байхыг дэмжин уг нэмэх шийдвэрийг цуцаллаа. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын захирагч  С.Амарсайхан хэлэхдээ “Авто зам ашигласны төлбөр, хураамжийг зайлшгүй нэмэх ёстой байсан учраас 2020 оны төсөвт оруулж тооцсон. Харамсалтай нь, улс төржилтөөс болж энэ шийдвэрээ цуцаллаа. Сургууль, цэцэрлэгийн засварын зардал, явган хүний замын тохижилт зэргийг  хасч 13 тэрбум төгрөгийг, үлдсэн 45 тэрбум төгрөгийг өмч хувьчлал, газрын дуудлага худалдаа гэх зүйлсээс бүрдүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл төрийн алба хаагчдыг цомхотгож, урсгал зардлаа танаж нийслэлийн ажлыг явуулна” гэв. Одоогийн байдлаар 650 мянган автомашин бүртгэлтэйгээс өдөрт 300 мянган автомашин хөдөлгөөнд оролцож, автозамын ачааллыг нэмэгдүүлж, гэр хорооллын тоосонцрыг нэмэгдүүлдэг байна. Тиймээс автозам ашигласны төлбөрийг нэмэгдүүлж, баруун, зүүн дөрвөн замын олон чиглэл бүхий гүүрэн гарц барих, гэр хороололд автозам барих, далан засварлах байсан шийдвэрийг Ерөнхий сайдын чиглэл өгсний дагуу ийн цуцаллаа хэмээсэн байна.

 

 

Т.Хуншагай

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?