КРЕМЛИЙН ТАЛБАЙД ЗАСАХ СҮЛД МОД

2019-12-16  

1996 оноос хойш Кремлийн цогчин дуганы талбайд жил бүрийн шинэ жилээр жинхэнэ гацуурыг сүлд мод болгон засдаг уламжлал тогтжээ. Харин 2001-2005 оны хооронд цас их орж, хүйтэрсний улмаас шинэ мод засалгүй, хиймэл сүлд мод босгож байсан түүхтэй. Энэ жилийн тухайд Ням гарагийн орой ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн хэрмийн дотор талбайд засах сүлд модыг Спасскийн хаалгаар нэвтрүүлжээ. Энэ жилийн сүлд модоор 90 настай, 6 метр өргөн, 25 метр өндөр гацуурыг Москвагийн ойролцоох Бородинское ойн аж ахуйгаас сонгож, Баасан гарагт унагаж бэлдсэн байна. Нийтдээ 12 гацуур дундаас 25 метрээс өндөргүй, 120 жилээс урт наслаагүй байх шаардлагад нийцүүлэн нэгийг нь сонгосон гэнэ. Сүлд модыг босгох, чимэглэх ажил хэдэн өдөр үргэлжилж, 25-ны өдөр нээгдэх юм байна.

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?