КИРГИЗЭД УРАН ОЛБОРЛОХЫГ ХОРИГЛОЖЭЭ

2019-12-16  

Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков тус улсад ураны орд газар ашиглахыг хориглосон хуульд гарын үсэг зурсан тухай түүний хэвлэлийн алба мэдээлжээ. Геологийн хайгуул хийх тусгай зөвшөөрөлтэй "ЮрАзия" компани Иссык-Куль мужад уран олборлож эхэлсэн нь нутгийн иргэдийн дургүйцлийг ихээхэн төрүүлжээ. 3-4 дүгээр сард тус мужид уран олборлохыг эсэргүүцсэн олон жагсаал болсон байна. 20 мянга гаруй хүн уран олборлохыг хориглох тухай өргөх бичигт гарын үсэг зуржээ. Идэвхтнүүдийн хэлснээр, Киргизэд хаягдал хадгалах зуу орчим газар байдаг бөгөөд тэдгээр нь байгаль орчинд ихээхэн хор хөнөөл учруулдаг ажээ. Уран олборлох шинэ үйлдвэр нь байгаль орчинд хор хохирол учруулахаас гадна Иссык-Куль мужийн аялал жуулчлалын дүр төрхийг алдагдуулна гэж тэд үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Улмаар Киргизийн Засгийн газар уран олборлохыг “хууль эрх зүйн зохицуулалт хийхээс өмнө” зургадугаар сарын эхээр хориглосон бол тус улсын парламент холбогдох хуулийг 10 дугаар сарын 31-нд баталсан байна.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?