“МАНДАТЫН ТООГОО ХЭРХЭН ХУВИАРЛАХ ВЭ?” ГЭДГЭЭ НАМУУД ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЖЭЭ

2016-04-26  

Сонгууль болоход хоёрхон сар дутуу байхад Үндсэн хуулийн цэц Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн нь гацааг үүсгээд бий. Харин УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахаар болсон байна. Намын жагсаалтаар гарахаа болих бол мажоритар тогтолцоог сонгохдоо тойрог, мандатыг хэрхэн хуваарилах вэ гэдэг дээр талууд одоо ид толгойгоо гашилгаж байна. Намын бүлгүүд Цэцийн дүгнэлтээс хойш хэлэлцэж эхэлсэн бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр эхний байдлаар жижиг 76 тойргийг сонгохоор урьдчилан тохиролцоод байгаа аж.

Ингэхдээ жагсаалтын 28-ыг жижиг 76 тойрогт хуваах бөгөөд нийслэл болон орон нутагт адил тэнцүү 14, 14-өөр хуваах хувилбар яригдаж байгаа гэнэ. МАН-ынхан өчигдрийн бүлгийн хуралдаанаараа тойргийн тоог өөрчлөхгүйгээр нийслэлд 8, орон нутагт 20 мандатыг хуваарилах ёстой гэжээ. Харин АН-ын бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь жижиг 76 тойрог бүхий мажоритар хувилбарт шилжих ёстой гэж үзэж байгаа юм байна.

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:brg irgediin hereg bhgum bishu ed nart 2016-04-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?