ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 420 МЯНГАН ТӨГРӨГ БОЛНО

2019-12-17  

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ  одоогоор 320 мянган төгрөг байгаа бол ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 420 мянгад хүрнэ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран өнгөрсөн онд гаргасан шийдвэрийн дагуу ирэх онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлхээр болсон байна. Энэ талаар хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэлэхдээ: "Нийгмийн даатгалын өсөлт цалингийн өсөлттэй уялдахгүй байна гэдэг ташаа ойлголт. Төрийн албан хаагчдын цалинг 2017 оноос хойш гурван удаа нэмсэн. Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг 18 хувиар нэмэхээр төсөвт 150 тэрбум төгрөг тусгасан.  НДШ-ийг нэмэгдүүлснээр ядуурлын түвшин нэмэгдэхгүй. Харин эсрэгээрээ буурч, 2019-2020 онд эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны 15.8 хувийн өсөлтөөс дутахгүй гэж тооцож байгаа. Харин хувийн хэвшлийн ажилтнуудын цалингийн хувьд Засгийн газрын оролцоо бага. Зөвхөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх замаар арга хэмжээ авдаг. Цаашдаа төрийн албан хаагч болон хувийн хэвшилд ажиллагсдын цалингийн зөрүүг багасгахаар ажиллаж байна. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа нэмэгдүүлдэг. Харин Засгийн газраас хувийн хэвшилд ажиллагсдын цалин гөсгөх шаардлага байгаа учир жил тутам нэмэхээр тооцож 2020 онд 420 мянган төгрөг болгоно." хэмээжээ.

 

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Saihan medee bna 2019-12-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?