2020 ОНООС ТЭТГЭВЭР БОДОХ АРГАЧЛАЛ ӨӨРЧЛӨГДӨНӨ

2019-12-17  

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулхаар болжээ. Уг өөрчлөлт нь  2020 оноос өндөр нас (малчны тэтгэвэр)-ны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан хүний тэтгэврийг тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилийн буюу 84 сарын дундаж цалин хөлснөөс тооцохоор болсон.  Харин цэргийнхний тэтгэвэр бодох аргачлал нь өмнөх жилүүд шиг 5 жилээр тооцдог нь хэвээрээ байх аж. 2019 оны хувьд буюу яг одоо хэрэгжиж буй хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 6 жилийн дундаж цалингаар тогтоож байгаа юм. Өндөр насны тэтгэврийн эрх 2020 онд 20 жил 9 сар ба түүнээс дээш хугацаанд шимтгэл төлж ажилласан бол үүснэ. Ингэхдээ эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрсэн даатгуулагч байхаар тогтоожээ.

 

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:ёо больмоор юм ажил хийж нийгмийг тэжээлээ гэж торгож байгаа юм уу тэтгэвэрийн даатгалгүй болчихмоор юм 2019-12-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?