ТӨВ ТАЛБАЙДАА 100 ГАРУЙ САЯ ТӨГРӨГӨӨР ЧУЛУУ БАЙРШУУЛСАН

2019-12-17  

Энэ сарын 15-16-нд шилжих шөнө Төв талбайн баруун, зүүн хэсэгт дөрвөлжин хэлбэртэй, боржин чулуунуудыг байршуулсан. Холбогдох ямар байгууллага, ямар зорилгоор, хэдий хэр төсвөөр үүнийг хийсэн нь тодорхой болоогүй байсан. Тэгвэл өнөөдөр /2019.12.17/ Төв талбай дээр Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга н.Алтаншагай, Нийслэлийн захирагч С.Амарсайхан нар уулзаж, хэвлэлд уг асуудлаар тодруулга өглөө. Уг чулуунуудыг ТТХГ-аас нийслэлийн төсөв хөрөнгөөр байршуулсан бөгөөд, 100 гаруй сая төгрөг зарцуулсан. Нийт 34 ширхэг чулуу байршуулсан бөгөөд нэг бүрийн төсөв 3 сая гаруй төгрөг болсон байна. Ямар учраас энэхүү чулуунуудыг байршуулсан талаар ТТХГ-ын дарга н.Алтаншагай хэлэхдээ Дэлхийн олон орнууд Төрийн ордныхоо ойролцоо дөрвөлжин чулуу байршуулдаг. Нөгөө талаар Төв талбай дээр олон нийтийн арга хэмжээ ихээр зохион байгуулагддаг. Иймээс аюулгүй байдлыг хангах үүднээс эдгээр боржин чулуунуудыг байршуулсан бөгөөд энэ ажил 2018 оноос яригдсаар өнөө жил хэрэгжлээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Төв талбай руу нэвтэрсэн зэрэг хэрэг тохиолдож байсан. Үүнийг хийхдээ олон улсын стандартыг барьсан бөгөөд, цэвэр монгол чулуу ашиглаж бүтээсэн. Том нь 300 гаруй килограммын масстай” хэмээсэн байна. Түүнчлэн Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцаж хийсэн учраас хариуцаад ахиад өөрчил. Гадны улсуудад ийм байдаг гээд дөрвөлжин чулуу тавьж болохгүй” гэж хэлсэн байна.

 

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
uchka:Дахиад л мөнгө гарна шүү дэ 100 сая төгрөг бага мөнгө биш шүү дэ 2019-12-17
иргэн:нэг хэсэг хөшөөгөөр мөнгө иддэг байснаа одоо бүр гаараад зүгээр л чулуугаар зуу зуун саяаар нь иддэг болжээ. тэгээд бас татвар нэмнэ гээд ****на. 2019-12-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?