АВСТРАЛИ УЛС ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНДЭЭ ХҮРЧ ХАЛЛАА

2019-12-18  

Өчигдөр буюу Мягмар гараг нь Австрали улсын түүхэнд хамгийн халуун өдөр болж бичигджээ. Тус улсын нутаг дэвсгэрт өдрийн агаарын температур Цельсийн 40.9 хэм хүрч халсан байна. Энэ нь 2013 оны Цельсийн 40.3 хэмийн халалтыг давсан үзүүлэлт болохыг Австралийн Цаг уурын Товчоо мэдээлжээ. Гэхдээ энэ нь улсын дундаж үзүүлэлт бөгөөд өчигдөр өмнөд Австралийн Седунад 45.5 хэм хүрсэн нь хамгийн халуун цэг байв. Хэдхэн өдрийн өмнө баруун Австралийн Перт хотод гурван өдөр дараалан Цельсийн 40 хэмээс дээш халсан нь арванхоёрдугаар сард өмнө тохиолдож байгаагүй сонин үзэгдэл болжээ. Цаашдаа агаарын температур үргэлжлэн өсөх магадлалтайг цаг уурчид анхааруулсан байна. Агаарын их халалттай зэрэгцэн Австралийн Нью Соут Уэльс мужийн нутагт өргөн хэмжээний ойн түймэр шатаж, сүүлийн жилүүдэд үзэгдээгүй ган болж байгаа юм. Энэ нутагт нийт 100 орчим хэсэг түймэр шатаж байгаагийн 54 нь хяналтаас гараад байна. Хоёр сар үргэлжилж буй түймрийн улмаас 760 айлын орон гэр шатаж, дөрвөн хүн амь үрэгджээ. Түймэрт шатсан зэрлэг амьтдын тоо хэдэн зуугаар хэмжигдэж байна. Таван сая оршин суугчтай Сидней хотод усны хэрэглээг хязгаарлах хоёрдугаар түвшний хориг тавиад байгаа юм.

 

 

Ж.Сүх

Эх сурвалж: CNN

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?