ИРЭХ ОНД ХОЁР ДАВХАР АВТОБУС ҮЙЛЧИЛГЭЭНД ЯВУУЛНА

2019-12-19  

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх автобус компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар энэ онд хийсэн ажлаа дүнэж, 2020 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө ярилцаж, мэдээлэл өгч, санал бодлоо солилцсон байна. Мөн нийтийн тээврээр өдөртөө 318,958 хүн 759,921 удаагийн зорчилтыг хийдэг. 2009 оноос хойш нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийгдээгүй. Нөхөн хангалтаар л явж байна. Тиймээс 2020 оны онд нийтийн тээврийн салбарыг эрс шинэчлэх бодлогын ажлууд хэрэгжиж эхэлнэ. Тухайлбал,300 автобусаар парк шинэчлэлт хийж,хүүхдийн 200 автобусыг үйлчилгээнд явуулах болно. Түүнчлэн он он гараад хоёр давхар автобус, зориулалтын стандартад нийцсэн 1,000 таксиг үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Нийслэлээс нийтийн тээврийн олон хувилбарт системийг бий болгох бодлого барьж байна. Энэ хүрээнд “Cable car” болон соронзон галт тэрэг төслүүдийг нийтийн тээвэрт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Хэрэв төслийн бүх талын зөвшилцөл амжилттай болбол ирэх хавраас төсөл эхлэх боломжтой хэмээн Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх онцоллоо.  Одоогын байдлаар нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд 20 чиглэлд 80 тээврийн хэрэгслийг ачаалалтай цагаар нэмэлтээр явуулж байна. Одоогоор нийтийн тээврийн хүлээлтийн дундаж хугацаа 8-10 минут байгааг хурлын үеэр танилцууллаа.

 

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?