Угтаж буй сонгуулийн үр дүн ямар гарах, хаашаа эргэхийг хэлэхэд бэрх болсон. Нэг л зүйл маш тодорхой. Одоогийн 76 гишүүний дийлэнх нь дахин сонгогдох магадлал тун бага. Намын харьцааг одоо хэлэхэд эртэднэ. Судалгаа болон рейтингийг хийж байгаа ч, нийтэд мэдээлэхийг хуулиар хориглосон тул ард иргэдэд сонордуулах боломжгүй. Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авсан тохиолдолд хуульд ч өөрчлөлт орно. Энэ бол СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн яриад байгаа шиг зарим журмыг өөрчлөөд болох зүйл биш гэж мэргэжилтнүүд үзэж байна.
СЕХ дэндүү хөнгөн хуумгай хандах нь гэсэн хардлага нийгэмд үүсэж байна. Яагаад гэвэл сонгуулийн хуулийн тогтолцоо нь өөрчлөгдөнө. Холимог байсныг мажоритар болгох хувилбар. Энэ бол маш том өөрчлөлт. Журмын төдий өөрчлөлт гэж үзэх үндэслэлгүй юм. Бүх зүйл шинээр эхэлнэ. Монгол улс Олон улсын авилгалын конвенцид нэгдсэн гэдгийг ч санах цаг болсон. Энд бас мөрдөх дүрэм журам, ялангуяа, сонгуулийн хуулийг сонгууль эхлэхээс 6 сарын өмнө өөрчилж болохгүй гэсэн хатуу заалт бий. Үүнийг мөрдлөгө болговоос, сонгуулийн тов хойшлогдох магадлалтай. УИХ гишүүд ч дэмжих найдвар их. Тэгэхээр энэ долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай эцсийн шийдвэрийг сонсох нь ээ.
Ц.ОТГОНБАЯР