Сүхбаатарын талбайн баруун зүүн талд нь байрлуулаад байсан шоо хэлбэртэй боржин чулуун хаалтыг өчигдөр үдэш /2019.12.20/ талбайгаас зөөсөн байна. Төв талбайд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа олонтаа зохиоддог бөгөөд аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор байрлуулсан тус чулуу нэг ширхэг нь 380 мянган төгрөгийн үнэтэй. Эхний удаад 160-ыг нь байршуулсан гэж “Боржин суварга” компанийн удирдлага мэдэгдсэн. Нийт өртөг нь 150 гаруй сая төгрөг болж байв. Харин уг чулууг буцааж авлаа. Сүхбаатарын талбай тойруулан энэ сарын 15-16-нд шилжих шөнө дээрх чулуун хаалтыг байршуулсан үеэс ямар зорилгоор чулуунуудыг тавив, татвар төлөгчдийн мөнгийг дэмии зүйлд зарцууллаа гэх шүүмжлэл нийгэмд түгээд байсан юм.
Т.Хуншагай