ХУУЛЬ БУСААР ОЛОН ТООНЫ АГНАСАН ШАР ҮНЭГ,ХЯРС,ТАРВАГА ТЭЭВЭРЛЭЖ ЯВСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

2019-12-21  

Монгол Улсын Амьтны тухай хуульд заасны дагуу агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацаанд олон тоогоор агнасан шар үнэг, хярс, тарвага тээвэрлэж явсан дараах зөрчлийг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтэн нарт шилжүүлэн өгсөн байна. Тодруулбал 2019.12.18-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид Гүнтийн замд хяналт шалгалт хийх үедээ Toyota Crown маркийн хотын улсын дугаартай автомашиныг зогсоон шалгахад хөлдөөсөн 15 ширхэг шар үнэг, 2 ширхэг хярс Мөн Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид Эмээлтийн товчоо орчимд үүрэг гүйцэтгэх үедээ Kia Rhino маркийн Завхан аймгийн улсын дугаартай автомашиныг шалгахад 10 ширхэг хөлдөөсөн тарвага тээвэрлэж явсныг тус тус илрүүлж, холбогдох байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?