НЭН ХОВОР ЦАГААН ЦАА БУГА ҮЗЭГДЖЭЭ

2019-12-21  

Саяхан Норвеги улсад нэн ховорд тооцогддог “Цагаан цаа буга” үзэгдэж зургаа хальснаа ховор төрхөө үлдээжээ. Норвегийн аялагч, зурагчин залуу ууланд аялж явахдаа нэн ховор уг амьтантай таарчээ. Олон нийтийн сүлжээнд зураг нь нийтлэгдсэн даруйдаа 20000 хүнд хүрсэн бөгөөд одоо хэр олон нийтийн сүлжээгээр цагаан цаа буга буюу Хугаштай таарахыг хүссэн олон хүмүүсийн хүслийг өдөөж байгаа аж. Учир нь Хугаш нь цав цагаан өнгөтэй байдаг тул цаснаас огт ялгарч харагддаггүй тул олон хүмүүс түүний хажуугаар өнгөрөөд явсан талаараа хуучилдаг байна. Мөн энэхүү амьтныг Скандинавын орнуудад сайн сайхны бэлэг тэмдэг гэж үздэг бөгөөд аз дууддаг ч гэж билэгддэг байна. Цагаан хугаш нь зурагчин залуугаас огт айж үргээгүйгээр барахгүй дуртайяа зургаа даруулан хэдэн минут саатсан аж. Хугаштай таарч зургийг нь дарсан Норвеги залуу түүнийг “ид шидийн үлгэрийн амьтан” хэмээн өгүүлжээ.

 

О.Гоо-Оюун 

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Батаа:ганц цаа буга бариад үсний будгаар будаж цагаан болгож байгаад хүмүүсийг хамт зургаа авхуул гэвэл овоо ашигтай бизнес болж магадгүй л юм байна 2019-12-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?