ѲВЛИЙН ХҮЙТЭНД ГАДАА ОРХИСОН ХОЁР НАСТАЙ ХҮҮГ НОХОЙ АВАРЧЭЭ

2019-12-23  

Оросын Алтай мужид энэ үйл явдал болсон байна. Согтуурхсан нэгэн эх хүүгээ довжоон дээрээ гарсныг мартжээ. Гэрийн хувцастайгаа чичрэн зогсох хүүг харсан нохой нь хүүг элгэндээ тэврэн, биеэрээ дулаацуулж, ноолууртай үсээрээ хучиж, хоёр хоног дулаан байлгаснаар хүү осгож үхэх аюулаас аврагджээ. Архи нь гарсан эх хоёр хоногийн дараа хүүгээ эрж хайтал, нохой нь босож чимээ ѳгсѳнѳѳр хүүгээ тэврэн гэртээ оруулсан байна. Хүүгийн бие осгож хѳлдѳѳгүй ч, бие нь тамирдсан тул эмнэлэгт хүргэгдэж, нэмэлт эмчилгээ хийлгэсэн байна. Хүүгээ хараа хяналтгүй орхисон эхийн үрээ асрамжлан хамгаалах эрхийг хасах, эрүү үүсгэх болж буй бол, нохойд баатар цол олгох тухай хэлэлцэж эхэлжээ. Нохой бол хүний хамгийн сайн нѳхѳр гэдгийн орчин цагийн бодит түүх ийнхүү нэгээр нэмэгдсэн байна. 

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?