МОНГОЛ БАНК, МОНГОЛЫН САНХҮҮГ ХЯТАДЫН АРДЫН БАНКИНД "ѲРГѲСѲН" ЗОЛЖАРГАЛ

2019-12-23  

АН тѳрийн эрх барьсан он жилүүдэд Монгол банкны ерѳнхийлѳгчѳѳр Золжаргал ажилласан. Тэрбээр ѳөрийн төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 оны хооронд Монгол улсаас Австри улс руу нийт 650 мянган ам.доллар шилжүүлсэн асуудлыг хууль хяналтынхан шалгаж буй. Уг мөнгийг Н.Золжаргалын эхнэр хүлээн авч, Австрид байр худалдан авсан явдал нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл болсон байна. Түүнээс гадна Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа маш нууц тушаал гарган гадаад, дотоодын арилжааны банкуудтай хэлцэл байгуулж мөнгө шилжүүлсэн үйлдлийг нь АТГ, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж тогтоосон. Түүнийг Цагдаагийн байгууллага баривчлан, хорьж саатуулан шалгаж эхэлсэн ч, 24 цаг хүргэлгүй түүнийг чѳлѳѳлсѳн. Золжаргал ѳѳрийгээ буруугүй, харин ч гавьяа байгуулсан зүтгэж буй ч, түүнийг эдийн засгийн алуурчин байсан гэж зарим эдийн засагчид үзсэн хэвээр. Золжаргалыг хэрхэн яаж үргэлжлүүлэн шалгахыг олон нийт ажиглаж буй. Баттулга ерѳнхийлѳгч ѳѳрийн найз Золжаргалыг шийтгэж чадах уу. үгүй юу? гэдгийг харах цаг үлджээ.

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Унаган Монгол:Энэ цаана алсын бодлоготой хийсэн юм биш үү? 2019-12-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?