БАРИЛГЫН САЛБАРЫН ШИЛДЭГ “ГУРВАН ИННОВАЦИ“

2019-12-23  

2019 оны барилгын салбарт шилдэг ИННОВАЦИЙГ нэвтрүүлж, салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан ШИЛДЭГ 3 аж ахуйн нэгжийг танилцуулбал. 

 "Байгалийн чулуун хийц" ххк "Water jet" буюу чулуун хивс хийх технологийг нэвтрүүлсэн байна.

Arslan.mn

Манай улсын барилгын салбарт “Water Jet” гэх шинэ технологийг анх удаа "Байгалийн чулуун хийц" ХХК нэвтрүүлж, гоёлын чулуун хивснээс авахуулаад чулуугаар хийж болох бүхий л хийцийг бүтээл болгон хийж байна. “Water Jet” нь хатуу биеийг зүсэх технологи ба 20 см хүртэлх зузаантай бүх төрлийн хатуу биетийг нэг мм-ийн нарийвчлалтай зүсдэг, бөгөөд чулуу, төмөр, шил гэх мэт хатуу биетийг хүссэн хэлбэр дүрстэйгээр зүсч бүтээл хийх боломжтой байна. Өөрөөр хэлбэл бүх төрлийн өндөр нарийвчлалтай зүсэлтийг хэрэглэгчийн хүссэнээр хийж гүйцэтгэх боломжтой болж байгаа юм. 

"Монгол Базөльт "хк  дулааны алдагдлыг бууруулах эрдэст хөвөн бүтээгдэхүүнийг өргөн хэрэглээнд нэвтрүүлсэн.

Arslan.mn

Шилдэг инноваци, технологийг нэвтрүүлсэн дараагийн үйлдвэрлэгчээр эрчим хүчний хэмнэлт, дулааны алдагдлыг бууруулах эрдэст чулуун хөвөн бүтээгдэхүүнийг хэрэглээнд өргөн нэвтрүүлэх аргаар дэлхийн дулаарлыг бууруулах, агаар мандалд ялгарах нүүрсхүчлийн хийг бууруулах, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгахад дорвитой хувь нэмэр оруулж байгаа “Монгол базальт” ХК юм. Тэд 2000 оноос Базальт эрдэс чулуунд суурилсан дулаан тусгаарлагч материалын үйлдвэрлэлийн технологи хөгжүүлэх Эрдэм шинжилгээ судалгаа, сорил туршилтын ажлууд дээр Орос, Герман, Дани, Япон, Хятад зэрэг орны Технологи хөгжүүлэлтийн эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж туршилтын үйлдвэрлэлийг амжилттай хэрэгжүүлж, дэлхийд аравхан улс эзэмшдэг энэхүү өндөр технологийн “НОУ ХАУ”-г эх орныхоо эрдэст түүхий эд болох базальт чулуунд түшиглэн боловсруулж, өөрийн өвөрмөц орц шийдлийг гарган 2007 онд үйлдвэрээ ашиглалтанд оруулан “BASALTWOOL” брэнд нэрээрээ өдгөө хэдийн хэрэглэгчдэд танил болж чадсан компани юм. 

Arslan.mn

Ухаалаг автоматжуулалтын "Control 4 smart home" систем

Монкабель Системс компани хэрэглэгчийн аюулгүй байдал, тав тухыг нэхэмдүүлэх зориллогоор тус компани Control 4 Smart Home системыг монголын зах зээлд нэвтрүүлсэн байна. Уг систем нь Таны гэрийг хамгийн орчин үеийн технологийн шийдлээр бүрэн автоматжуулах ба та ганц удирдлагаар гэрийнхээ бүхий л электрон төхөөрөмжүүдийг удирдах боломжтой болгох юм. Түүгээр ч зогсохгүй, та өөрийн амьдралын хэв маягт тохируулан гэрийнхээ системүүдийн удирдлагуудыг нэгтгэж, товчлуурууд дээр хүссэн функцээ нэмж тохируулах боломжтой гэдгээрээ онцлогтой.Түүнчлэн Control 4 систем нь таны гэрт хэрэглэгдэх боломжтой бүхий л ухаалаг төхөөрөмжүүдийг нэгтгэн, таны амьдралын хэв маяг, сонголт, таашаалд нийцсэн тохиргоог хийх бүрэн боломжит шийдэлтэйгээрээ давуу талтай .

Arslan.mn

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?