Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нарыг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэм буруутайд тооцон, дөрвөн жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байдаг. Тэгвэл шүүгдэгч нар өмгөөлөгчөөрөө дамжуулан Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан маргааш Нийслэлийн Эрүүгийн Хэргийн давж заалдах шатны шүүхэд болно. Харин Яллагдагч нар шүүх хуралд цахимаар оролцох юм байна.
Т.Хуншагай