Ж.БАТЗАНДАН: 8000 ОРЧИМ ХҮҮХЭД ДЭЭР ХУУЛЬ БУС ЭМИЙН ТУРШИЛТ ХИЙЖЭЭ

2019-12-24  

УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүд даваа гарагт хуралддаг. Гэвч МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдсангүй. Харин ШИНЭ намын зөвлөл хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 8000 орчим хүүхэд дээр хууль бус эмийн туршилт хийжээ. Гадны ямар ч улс оронд бүртгэлгүй эмээр туршилт хийсэн байна. Энэ асуудлаар эцэг, эхчүүдийг хүлээн авч, сонсгол хийлээ. Уг асуудал дээр ХЭҮК дүгнэлт гаргасан байна. Эмийн туршилт бол хүний эрх зөрчсөн үйлдэл. Цагдаагийн байгууллагаас ч шалгагдаж байсан асуудал. Тиймээс бид УИХ, Эрүүл мэндийн яаман дээр асуулга тавих болно. Олон нийтийн сонсгол зохион байгуулна. Түүнчлэн ШИНЭ нам зөвлөлийн хурлаараа Завхан аймгийн Дөрвөлжин суманд Баян айраг компани гурван удаа цианит алдаж, мал амьтныг хордуулсан асуудлыг хөндөж ярилцсан. Бид уг асуудлыг цаашид судалж тууштай явах болно. Эмийн туршилтыг 2016 оноос эхлэн хийсэн. Албан бус мэдээгээр 10 мянга орчим хүүхэд ч туршилтанд орсон байх магадлалтай байна хэмээсэн байна.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?