ГАНБААТАР, САНДУЙ НАРЫН ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЛЭЭ

2019-12-24  

Төрийн албыг наймаалцахыг завдсан гэх үндэслэлээр ял сонссон НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нарын давж заалдах Шүүхэд хурал болов. /2019.12.24/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны Шүүх хуралд ялтан Ц.Сандуй, А.Ганбаатар нар цахимаар оролцлоо. Нийслэлийн Эрүүгийн давж заалдах Шүүх бүрэлдэхүүн Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцсон байна. Сандуй, Ганбаатар нарт холбогдох хэргийг прокурорт буцаах шийдвэрийг гаргасан Шүүх хурлын улсын яллагчаар Ц.Сүхбат, Д.Үүлэн, өмгөөлөгчөөр М.Ариунболд Б.Мэргэн Э.Хашчулуун Г.Мөнхбат Т.Дэлгэрбаяр Д.Дашдамба, шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ ажилласан байна.

 

 

Т.Хуншагай

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?