Д.СУМЬЯАБАЗАР: ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАЛААС ГАРААГҮЙ ХЭВЭЭР

2019-12-24  

-Уул уурхайн салбараас улсын төсөвт хуримтлуулсан татвар хураамж 2019 оны 1-р сарын -1-нээс 12-р сарын 1-ний байдлаар 2.4 их наяд төгрөг хүрсэн. Өнгөрсөн онтой харьцуулбал 518.6 тэрбум төгрөгөөр өсөж, 26.7 хувиар нэмэгдсэн. "Эрдэнэс Таван толгой " ХК нь иргэдэд 1072 хувьцааны ашиг ногдолыг олгох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа ч хараахан эцэслээгүй. Төмөр зам, эрчим хүчний станц барих, тэндээсээ тодорхой хэмжээний ашиг олоод иргэддээ хувь хүртээх үү, эсвэл хувьцааны үнэ цэнийг өсгөж, компанийн үнэлгээг тогтоож, нэгж хувьцааны үнийг олон улсын стандартын хэмжээнд тогтоох ёстой юу гэдгийг ч жингийн туухайн дээр дэнсэлж байна. Нөгөө талаас ашиг орлогоо тарааж түгээх тухай асуудлыг шахаж, улс төр хийж байгаа улсуудыг ч ойлгож байна. Энэ сэдэв иргэдэд таалагдах, улмаар хувь улс төрч дахин сонгогдоход дөхөмтэй байж болох. Гэхдээ улс төрчдийн шахалт, нөлөөнд аль болох автахгүй. 1072 хувьцааны ногдол ашгийг хуваарилах асуудлыг компанийн засаглал, хуулиараа шийдэх болно. Шүүмжилж болно. Ногдол ашгийг хийсэн ажилтайгаа уялдуулж олгох зарчмыг мөрдөнө. Юуны өмнө, төмөр замаа барих шаардлагатай. Эдийн засаг өсч байгаа ч Монгол улс хямралаас гараагүй гэдгээ санацгаах нь зөв. 

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?