ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫНХАН ХООРОНДОО ЗОДОЛДЖЭЭ

2019-12-25  

Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаа Ерөнхийлөгчийн хамгаалалтын газрын дарга н.Мөнхтүвшинтэй арванхоёрдугаар сарын 21-н байгууллагынхаа шинэ жилийн үеэр нударга зөрүүлээд зодуулсан байна. П.Батаа өмнө нь буюу 2016 онд Төрийн тусгай хамгаалалтын  газрын дэд даргаар ажиллаж байхдаа бааранд агсам тавьж, цагдаа нарыг зодсон гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан гэх мэдээлэл байдаг. Түүнчлэн энэ оны тавдугаар сард УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү Төрийн ордонд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Эл хэрэг явдалтай холбогдуулж Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаад хариуцлага тооцон ажлаас нь чөлөөлсөн гэдэг мэдээлэл цацагдаж байсан ч өнөөг хүртэл албан үүргээ гүйцэтгэж буй аж.

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?