"МЭК" судалгааны тѳв нь 2019 оны 11-р сарын улс тѳрийн намуудын үнэлгээг гаргалаа. Тус судалгааг анх удаа " ШИНЭ" нам тэргүүлсэн байна. Намуудын үйл ажиллагааг 1-10 оноогоор дүгнэж ирсэн МЭК судалгааг МАН, АН ямагт тэргүүлж ирсэн уламжлалтай. Сүүлийн гурван жилийн судалгаагаар улс тѳрийн намын хамгийн дээд үнэлгээг 5,3 оноогоор МАН 2016 оны наймдугаар сард тэргүүлж байсан түүхтэй. 2017 оноос эхлэн энэ үнэлгээг АН тэргүүлж, тухайлбал, 2017 оны долдугаар сард 4.5 , аравдугаар сард 4.6 оноотойгоор тэргүүлж байжээ. 2018 оноос хойш УИХ-д суудалтай АН, МАН 2.5-3.7 онооны хооронд хэлбэлзэх болсон нь улс тѳрийн намын рэйтинг хавтгайдаа унасны илрэл юм. Тэгвэл энэ сарын судалгаагаар ШИНЭ нам 4.3 оноо авч улс тѳрийн намуудыг анх удаа тэргүүлсэн байна.үйл ажиллагааны үнэлгээ авчихсан байна. ШИНЭ намын ард МАН 3.5, АН 3.4, МАХН 3.2 гэсэн үнэлгээгээр ШИНЭ намын ард жагссаныг МЭК мэдээллээ. Түүврийн аргаар, 780 хүнийг хамарсан судалгаагаар 2019 оны есдүгээр сарын 12-нд байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлээд ердѳѳ л гуравхан сар болж буй улс тѳрийн отгон нам "цойлсон' нь нийгмийн анхааралд тус нам ѳртсѳнийг илтгэж эхэлжээ.
Ц.ХИШГЭЭ