2020 ОНЫ 1-Р САРЫН 1-НЭЭС ТЭТГЭВЭР БОЛОН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ 8%-ИАР НЭМЭХЭЭР БОЛЖЭЭ

2019-12-25  

Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд үргэлжилж байна. Тус хуралдаанаар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийн мөнгө болон төрийн бүх албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэгдүүлэхээр болсон талаар ХНХ-ын төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр өөрийн твитер хуудаснаа нийтэлжээ.Түүнчлэн МУ-д 190 мянган төрийн албан хаагчийн дундаж цалин 1070.0 мянган төгрөгт хүрэх бөгөөд энэ нь 2014 оны нэмэгдлээс хойш 48.9 хувиар нэмэгдэж байна гэсэн үг юм. 2019 оны III улирлын байдлаар сарын дундаж цалин 1166.4 мянга, төрийн албан хаагчдын дундаж цалин 922.8 мянган төгрөг байна. Засгийн газар цалинг 2018, 2019 онд тус бүр найман хувиар, цэцэрлэг, ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсрол олгох сургалтын байгууллага, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 21.7 хувиар нэмлээ. 

 

 

Т.Хуншагай

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?