САНСРЫН ХОГ ХАЯГДЛЫН “ТООЛЛОГОД” ЗОРИУЛСАН МЭДРЭЛИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛЖЭЭ

2019-12-25  

Хятадын математикчид хямд үнэтэй, огторгуйн лазер дуран ашиглан дэлхийн гадаргаас 1500 км зайд буй сансрын хог хаягдлын жижиг хэсгүүдийг олж илрүүлэх боломжтой мэдрэлийн сүлжээ бүтээжээ. Уг сүлжээ нь Олон улсын сансрын станц болон хиймэл дагуулуудыг эдгээр объекттой мөргөлдөхөөс хамгаалах боломжтой гэж шинжлэх ухааны “Journal of Laser Applications” сэтгүүлд бичжээ. “Мэдрэлийн сүлжээ нь бидэнд сансрын дурангийн нарийвчлалыг сайжруулах боломж олгосон. Одоо бид нэг орчим хавтгай дөрвөлжин талбай бүхий хаягдлын хэсгийг 1500 км-ын зайтай газраас ажиглан олж илрүүлэх боломжтой. Тойрог зам дахь хог хаягдлын тоог яг нарийн гаргах нь одоо тойрог замд ажиллаж байгаа хиймэл дагуулууд, төхөөрөмжүүдийн аюулгүй байдлыг хангана” гэж уг сүлжээг бүтээхэд оролцсон эрдэмтдийн нэг болох Ляонины Технологийн их сургуулийн математикч Тяньмин Ма ярьсан байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар, 18 мянга орчим хог хаягдал дэлхийг тойрон эргэлдэж байгаа бөгөөд үл харагдах болон одоогоор мэдэгдээгүй хог хаягдал бүр ч их хэдэн зуун саяар тоологдоно. Тиймээс эрдэмтэд энэ асуудлыг шийдэх эсвэл чухал объектуудыг сүйрэхээс хамгаалах систем бүтээх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа юм. Ийм анхны аппарат болох “RemoveDEBRIS” туршилтын төхөөрөмжийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тойрог замд оруулжээ.

 

 

Ж.Сүх

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?