АНУ, ОХУ-ЫН ЭСРЭГ МЭДЭЭЛЛИЙН ДАЙНЫ ТАКТИК БОЛОВСРУУЛЖ БАЙНА

2019-12-26  

АНУ-ын Зэвсэгт хүчний кибер командлал ОХУ-ын эсрэг мэдээллийн дайн хийх тактик боловсруулж байна хэмээн албан тушаалтнуудын мэдэгдсэнийг "The Washington Post "сонин иш татан мэдээлжээ.  Уг мэдээлэлд АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцож болзошгүй байгааг сөрөн зогсохын тулд гадаад аюул заналхийллийн эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулах арга замуудыг Америкийн цэргүүд боловсруулж байна хэмээн дурдсан байна. Түүнчлэн одоогоор АНУ-ын Зэвсэгт хүчин ОХУ-ын аюулгүй байдлын албаны удирдлага, цэргийнхэн болон томоохон бизнес эрхлэгчдийн эсрэг чиглэсэн арга  хэмжээнүүдийг боловсруулж байгаа хэдий ч нийгэмд бүрэн нөлөө үзүүлэхийг зорихгүй байгааг онцолжээ.

 

 

Ж.Сүх 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?