ИРАКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ОГЦРОХОД БЭЛЭН

2019-12-27  

Иракийн Ерөнхийлөгч Бархам Салих шинэ Ерөнхий сайдаар Асад аль-Эйданиг томилохоос татгалзсаныхаа дараа парламентад огцрох өргөдлөө өргөн барихад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. “Iraqiya” сувгийн мэдээлснээр, Б.Салих парламентын дарга Мохаммед аль-Хальбуссид  илгээсэн захидалдаа А.Эйданиг Ерөнхий сайдын албанд нэр дэвшүүлснийг жагсагчид сайшаахгүй онцолжээ. Мөн Иракийн Үндсэн хуулийн дагуу парламент дахь хамгийн олон суудал бүхий эвсэл Ерөнхийлөгчийн албанд нэр дэвшигчийн нэрийг дэвшүүлэх эрхтэй ажээ. Иракт өрнөж буй олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагааны улмаас Ерөнхий сайд асан Абдул Махди болон түүний Засгийн газар огцроход хүрсэн юм.

 

Ж.Сүх 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?