Ч.САЙХАНБИЛЭГИЙГ АЛБАДАН АВЧИРНА

2019-12-27  

Ерѳнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шалгах явц үргэлжилж буй. Сайханбилэгийг бусдын адил хилийн дээс алхахыг хориглосон . Тэрбээр эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж шүүхэд хүсэлт гаргасны дагуу гадагшаа явах эрхийг сэргээсэн. Ч.Сайханбилэг гадагшаа эмчилгээнд явсан ч, ирэхээр амласан хугацаандаа Монголд ирэхгүй байна. Монгол руу ирэх хугацаагаа элдэв шалтаг тайлбар тавьж, 2-3 ч удаа хойшлуулсан. Тиймээс бид түүнийг оргон зайлсан гэж үзэж буй. Улмаар Сайханбилэгийг эрэн сурвалжлах, байршилыг нь тогтоох ажиллагааг эхлүүлсэн. Сайханбилэг байршлаа ѳѳрчилж, ѳѳр улс руу гарсныг ч олж тогтоосон. Мэдээллийг нарийвчилж, дэлгэрүүлэх боломжгүй. Ч.Сайханбилэг хил давахдаа энэ оны арванхоёрдугаар сарын 20-ны хавьцаа ирнэ гэж мэдүүлсэн. Энэ хугацаа нэгэнт хэтэрсэн тул дараагийн шатны арга хэмжээг авч байна. Монголд албадан авчрах асуудлыг ярина гэж АТГ-ын мѳрдѳн байцаагч Хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:АНУ гийн визтэй болох гэсэн нэг арга. Америк ч том шүү дээ чамайг хүлээгээд нэг газараа сууж байна гэж юу байхав Гэрийнх нь үүдээр эргэлдээд байвал цагдаа дуудчих нь чи баригдана Гарахдаа 50.000 до****ын барьцаа төлнө ийм мөнгө байгаа юу. 2019-12-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?