ОЮУН-ЭРДЭНЭ: МѲНГѲ УГААЛТЫН ТОМ СХЕМ МОНГОЛД АЖИЛЛАЖ БАЙНА

2019-12-27  

Ш.Батхүү олон бизнестэй байсан. "Мах маркет”, “Олон овоот” ХХК, Жаст-ойл шатахуун түгээх станцаас эхлүүлээд. Жаст-ойл ѳнѳѳдѳр хүртэл ажиллаж буй. Гэтэл түүнийг мѳнгѳгүй, ѳмчгүй гэж үзэж, хаацайлж, төрийн мөнгийг үнэгүйдүүлдэг бүлэг хүмүүс байна. Хөгжлийн банк бол үүний нэг тод жишээ. Нэг ч төгрөг төлөөгүй хүн байна. Анхнаасаа л төлөхгүй гэсэн зорилготой авсан нь одоо ил болж байна. Гэтэл эдгээр хүмүүс “шүүхэд өгчихөөч” гэж бүр "гуйгаад" байна. Тэдний хувьд, шүүхэд очих нь бүр бахдалтай хэрэг болчихож. Шүүхэд өгнѳ. Тэгэхээр банкнаас авсан зээлийнхээ 10-15 хувийг шүүгчдээ авлига хэлбэрээр өгдөг юм шиг байгаа юм. Ингээд хэрэг нь дарагдаад, шүүгч нь баяжаад, улс хохирдог. Олон улсын банк санхүүгийн байгууллага үүнийг мөнгө угаалтын том схем байна гэж харж байна. Гэтэл манайд мөнгө угаахтай холбоотой нэг ч хэрэг шийдэгдээгүй. Одоогоор 33.3 их наядыг энэ маягаар идчихсэн. Үүнд 8794 иргэн, 25000 ААН, харъяалалгүй 448 иргэн оролцсон байх жишээтэй. Монгол улс Ил тодын хуулиас болоод туйлын хүнд нөхцөлд орчихоод байна.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зоч:Чи ч гэсэн Жастаас хувь хүртээ биз дээ. Стандарт банкны өрийг Эрдэнэтээр төлүүлээд хэдэн саяыг авсанаа хэлээ ч 2019-12-27
зочин:энэ мэдэхгүй юмгүй нөхөр төрлөө шүү болдог бол оросын үзмэрчдийн тэмцээнд оруулахсан ард олны толгойг угаасан янз бүрийн схем зохиож яриад нэг л бишээ баярцогт ****ан хүн мэдэхгүй ойлгохгүй тоо яриад төрөөр тоглосон шиг энэ нөхөр ****ан схем луйвар шудрага ёс будилуулсан эзэнтэй эзэнгүй хэрэг яриад улс орноороо тоглох бололтой доо мэдээтэй л байгаарай 2019-12-31
zochn:neg l hudlaa shudarga ym yrisan utsan huuheldei tsunh barigch ene hudlaa gar shu ard tumen mini 2019-12-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?