100 ХҮНТЭЙ ОНГОЦ АЛМА-АТА НИСЭХ БУУДАЛД СҮЙРЛЭЭ

2019-12-27  

100 хүн суулгаж явсан зорчигч тээврийн онгоц өнөө өглөө Казахстаны Алма Ата хотын нисэх буудлаас хөөрөх үедээ унаж сүйрчээ. Онгоц хөөрснөөсөө хойш 2 минутын дараа буюу орон нутгийн цагаар 07:22 цагт өндрөө алдаж, улмаар бетон хашлага мөргөж, хоёр давхар байшинг шүргэсэн байна. Тус онгоцонд 95 зорчигч, нисэх багийн таван гишүүн байснаас ес нь нас барсан болох нь тодорхой болоод байна. Сүйрсэн онгоц “Bek Air” компанийнх бөгөөд Алма Атагаас нийслэл Нур-Султан руу зорчиж явжээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.  

 

 

Ж.Сүх

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Фокер 100 гэдэг дунд оворын онгоц байсан юм байна 2019-12-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?