“ALIBABA GROUP”-ЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 570 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ

2019-12-27  

Хятадын онлайн худалдааны хамгийн компани болох “Alibaba Group”-ын зах зээлийн үнэлгээ 500 тэрбум ам.доллароос давж, энэ үзүүлэлтээр Азидаа эхний байрт орлоо гэж Nikkei сонин мэдээлжээ. Тус сонины шинжээчдийн онцлон тэмдэглэснээр, ирэх жил Азийн технологийн компаниудын хувьцааны ханш өсөх хандлага хэвээр байх төлөвтэй байна. “Alibaba” компанийн зах зээлийн үнэлгээ жилийн эцэст 570 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 60 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Дэлхийн чансаанд “Alibaba Group” 588 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй “Facebook” компанийн дараа долдугаарт бичигджээ. Энэ жил “Alibaba Group” Хонконгийн хөрөнгийн бирж дээр хоёр дахь удаагаа хувьцаагаа гаргаснаар 12.3 тэрбум ам.доллар олсон байна.

 

 

Ж.Сүх

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?