ЯЛТНУУДЫН ЯЛ ХӨНГӨРСӨӨР

2019-12-27  

Энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь зэвсэгт хүчний 336-р ангид байлдагч А амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус ангийн Мотобуудлагын батальоны танкийн ротын захирагч асан А.Энхбаяр, тус ротын 1-р салааны механик жолоочоор ажиллаж байсан Р.Вандлхангаа, байлдагч П.Бадамсамбуу нар алба хааж байсан 19 настай байлдагч А-г “гар утас хэрэглэсэн” гэх шалтгаанаар дэглэж, хөнжил пүүгээг нь үүрүүлэн хүйтэн цаснаар гадаа гүйлгэж, галуун цуваагаар шалдан алхуулсан буюу дүрмийн бус шийтгэл оногдуулсан нь түүний үхлийн шалтгаан болсон гэж шүүхээс үзсэн. Улмаар Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Энхбаяр, Р.Вандхангаа нарт 4-5 жил, П.Бадамсамбууд зургаан сар хорих ял оноосон билээ. Харин Говьсүмбэр аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон ялд өөрчлөлт оруулж, А.Энхбаярыг гурав, Р.Вандлхангааг гурван жил зургаан сар хорихоор магадлалд дурьдсан бол П.Бадамсамбууг ялаас сөлөөлж, нэн даруй суллахаар шийдвэрлэсэн байна.

 

 

Т.Х

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?