МОНГОЛД АНХНЫ РОБОТ ЗӨӨГЧ ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

2019-12-27  
Шинэ оны босгон дээр нийслэлийн “Хүнрү” ресторанд Монголын анхны робот зөөгч үйлчилж эхэллээ. Нийслэл хотын баруун 4 замд орших тус рестораноор орохын бол таныг зураг дээрх робот үйлчлэгч тосож, “Сайн байна уу?” хэмээн мэндчилж, угтан авна. Ингээд зогсохгүй, захиалсан хоол, ундыг авчирч өгөн, мөн “Сайхан хооллоорой” гэж хэлнэ. Хооллосны дараа мөн “Баяртай” хэмээн эелдэгээр үдэж өгнө. Зөөгч робот нь тусгайлан зассан мэдрэгчтэй замаар явж гурван үйлдлээр зочдод хоолыг нь хүргэж өгдөг байна. Үйлчлүүлэгч нар роботын тавиураас хоолоо өөрсдөө авч, буцахад нь хог хаягдал байвал оронд нь тавиад явуулна. Роботын аваачиж өгсөн хоолыг үйлчлүүлэгчид өөрсдөө авч ширээн дээрээ тавина. Зочдыг хоолоо бүрэн авч ширээн дээрээ тавьсны дараа зөөгч робот буцаж байрандаа ирдэг аж. Өөр дээрээ таван камертай учраас хүн дөхөж ирэх эсвэл саадтай тулбал автоматаар зогсдог байна. Ингэснээр Монголд анх удаа робот зөөгчтэй ресторан ажиллаж байна. "Хүнрү" рестораны менежер хэлэхдээ, "Манай ресторанд хүүхэд залуус ирэх дуртай байдаг. Бид робот зөөгчөөр хоол хүргүүлсний хариуд ямар нэгэн нэмэлт хөлс авдаггүй” гэж байв. Тэрээр, ирсэн зочид робот зөөгчтэй маань зургаа авхуулах боломжтой” гэдгийг хэлж байв. Роботыг 8 сая төгрөгөөр авч, БНХАУ-ын үйлдвэртэй нь гэрээлж, оруулж иржээ. “Хүнрү” ресторан нь 70 хүний суудалтай 10-15 ширээтэй тул зөөгч нэг робот байхад хангалттай гэнэ. Дэлхий нийтээр электрон үйлчилгээний хэв маягт шилжиж буй энэ цагт бид ямар нэг зүйлээр анхдагч байх хэрэгтэйг онцолсон гэж байв.  

 

 

О.Гоо-Оюун

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?