МОНГОЛЧУУД ХАР ТАМХИНД ДЭНДҮҮ ГҮНЗГИЙ ОРЖЭЭ

2019-12-28  

Дуучин Б.Амархүүд Шүүхээс  2019 онд хоёр жил хорих ял оноосон боловч, хоёрхон сарын дараа уг ялыг  хэрэгсэхгүй болгож Амархүүг  цагаатгасан. Амархүү бол Монголын залуус хар тамхинд донтох болсны нэг томоохон жишээ. Тэрбээр хэрэглэгчийн түвшнээс хальж, түгээгч болж эхэлсэн учраас энэ гэмт үйлдлийг нь хууль хүчний байгууллага таслан зогсоосон гэж хууль хүчний байгууллагын мэргэжилтэн  тодотгож байна.



Дуучин Б.Амархүүгийн хувьд гэмт үйлдлээ хүлээн зѳвшѳѳрч, буруугаа хүлээсэн нь түүнийг цагаатгахад нѳлѳѳлсѳн.
-Миний уран бүтээлийг сонсдог  монголын ард түмнээсээ уучлал гуйя. Монголын залуус хар тамхи, архинаас хол байгаасай гэж хүсэж, “Эрүүл Монголын төлөө” хөдөлгөөнд нэгдэж байна” гэж тэрбээр мэдэгдлээ.
Тодотгоход хар тамхичдыг Монголын ѳнѳѳгийн нѳхцѳлд шоронд хорих боломжгүй гэж үздэг юм билээ. Хорих боломжгүй учраас чѳлѳѳлсѳн байх ч магадлалтай.

Амархүү хар тамхинд донтсон урлаг соёлынхны буухиаг үргэлжлүүлэв. Ѳмнѳ Гайс-ын дуучин, Харангын Лхагва нар ял сонсож байсан түүхтэй.

 

Т.Хуншагай 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?