МУ 2020 ОНД СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРЖ ЧАДАХ УУ?

2019-12-28  

 

Монгол Улсыг Олон улсын ФАТФ байгууллагаас санхүүгийн хариуцлаггүй бохир мөнгө угаасан. Үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн зуучлал, үнэт металл, үнэт чулуу зэрэг онцгой салбарыг хянах тогтолцоо алдагдсан. Мѳнгѳ угаах, бохир бизнес эрхлэх, терроризмыг далдуур дэмжих, эрх мэдэлтнүүд нь ѳѳрсдийнхээ луйврыг хамгаалсан, ял үүрэхээс чѳлѳѳлсѳн хууль тогтоомж баталж буйг Олон улсын ФАТФ байгууллага илтгэлдээ онцолж, Монгол улсыг эдийн засгийн саарал жагсаалтад оруулах шийдвэр гаргасан.  Тийм ч учраас МУ  2020  оноос гадаад ѳрѳѳ тѳлж эхлэн саарал жагсаалтаас гарах томоохон зориолт тавиад байгаа билээ. Улмаар Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хуульд өөрчлөлт орсноор:

  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрх зүйн орчин боловсронгуй болох;
  • Монгол Улсын хэмжээнд  мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгтгэн удирдах, уялдуулан зохицуулах нөхцөл бололцоо сайжирч, үйл ажиллагаа нь өргөжих;
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр уг зөвлөлийн гишүүн байгууллагууд болон бусад төрийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа сайжрахын зэрэгцээ мэдээлэл солилцооны шуурхай байдал хангагдаж, үйл ажиллагааны чадавх дээшлэх;
  • Хуулийн зохицуулалт тодорхой уялдаатай болж, улмаар ФАТФ-ын зөвлөмжид нийцэх;
  • Мөнгө угаахтай холбоотой зарим гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгаснаар энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэх зэрэг ач холбогдолтой юм. Уг хуулийн төслийг УИХ ээлжит чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх аж.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?