МОНГОЛ УЛСЫН ЕРѲНХИЙЛѲГЧ.БАТТУЛГА БѲХЧҮҮД, ДУУЧИД, РОК ПОПОД НУГАСГҮЙ

2019-12-29  

Чингисийн одонг ѳѳрийн хүрээлэлдээ ѳгч буй гэдэг шүүмжлэл дагалдаж буй. 2017 онд жудоч Түвшинбаяр, 2018 онд " Зуун эрхэмийн хѳтлѳгч" хѳгжмийн зохиолч Жанцанноровт гардуулсан нь энэ шүүмжлэлийн бай болсон. Тэгвэл 2019 онд The Hu Хамтлаг, түүний продусер, хѳгжмийн зохиолч, дуучин Дашдондог Чингис хаан одонгоор шагнагдсан. Тэр хѳдѳлмѳрийн баатар цолыг ч бѳхчүүддээ үргэлжлүүлэн харамгүй олгож буй.Саяхан Ардчиллын 30 жилийн ойгоор Харанга хамтлагийн бүх гишүүдэд "Урлагийн гавьяат " цол олгосон бол тус хамтлагт ѳнѳѳдѳр " Тѳрийн соёрхол" олголоо. Монголын рок поп хөгжмийн домогт “Харанга” хамтлаг ийнхүү Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртсэнийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөр ерѳнхийлѳгч Баттулга Тѳрийн ордонд гардууллаа.

 

 

ГОО-ОЮУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?