ГРЕК УЛС ХОЛЛИВҮҮДИЙН ОД ТОМ ХЭНКСИЙГ ХҮНДЭТ ИРГЭНЭЭ БОЛГОЖЭЭ

2019-12-29  

Грекийн ерөнхийлөгч Прокопис Павлопулос нэрт жүжигчин Том Хэнксийг улсынхаа хүндэт иргэнд өргөмжлөх зарлигт гарын үсэг зурсан тухай хэвлэлүүд өчигдөр олж мэдээлсэн байна. Одоо 63 настай Холливүүдийн од жил бүрийн зуны амралтаа Грекийн Антипарос аралд өнгөрөөдөг уламжлалтай. Хэнксийн гэргий, жүжигчин, продюсер Рита Уильсон нь грек, болгар өвөг дээдэстэй хүн юм. Грекийн хуулинд зааснаар “улс орны хөгжилд нь үнэтэй хувь нэмэр оруулсан бол, эсвэл ард түмний хүсэл сонирхлын дагуу” гадаадын иргэнд хүндэт иргэний өргөмжлөл олгодог байна. 2002 онд Хэнкс, Уильсон нар “My Big Fat Greek Wedding” нэртэй романтик, инээдмийн киног хамтран бүтээж байжээ. Оскарын шагналыг хоёр удаа хүртэж байсан Том Хэнкс өмнө нь Франц улсын хүндэт легионы одонг мөн хүртэж байв. АНУ-ын Калифорнид төрсөн нэрт жүжигчний аав нь Англи гаралтай бол ээж нь Португал гаралтай хүн юм байна.

 

Ж.Сүх

Эх сурвалж:  Associated Press

 

 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?