ҮНДЭСНИЙ ЭРХ ЧѲЛѲѲ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСНЫ ОЙГООР ЯРУУ НАЙРАГЧ С.ОЮУН ТѲРИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

2019-12-30  

"Чам руу нүүж явна" уран сайхны кино, "Цэнхэр хадаг", "Тайтгарал" ном туурвисан зохиолч, яруу найрагч С.Оюунд Монгол улсын ерѳнхийлѳгч Баттулга Тѳрийн соёрхол олголоо.

Зохиолч С.Оюун нь 1946 оны гуравдугаар сарын 15-нд Булган аймгийн Могод суманд төрсѳн, 73 настай. 1971 онд АУДС-ийг төгссөн. Эмнэлгийн болон хэвлэл мэдээллийн байгууллагад голдуу ажилласан. 1967 оноос уран зохиолээ туурвиж ,МЗЭ болон Д.Нацагдоржийн шагнал авч байсан байна. Тэрбээр "Хулжийн гол" шүлгийн ном, "Өүлэн эх" дуурийн цомнол туурвиж, " Наран наадавч харламгүй, Насны салхитай үсийг тань Ариун гангын усаар угааж Ачийг тань нэг хариулахсан… гэсэн бадаг бүхий “Хорвоод ганцхан ээждээ” дууны үгийг ч бичсэн яруу найрагч юм. Яруу найрагч тѳрийн ордонд шагналаа авсны дараа тѳрѳлх Монголын Зохиолчдын Эвлэлийн Ордондоо заларч, тугандаа мѳргѳсѳн юм.

 

 

О.Гоо-Оюун

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?