Нямдорж сайдыг даган дуурайж, ийм хуульч болох юмсан гэж оюутан бодож мѳрѳѳддѳг байлаа. Ингэж их бахархаж, дуурайж, итгэл хүлээлгэж явсан Нямдорж хуульч маань өдгөө хуулийн байгууллагад 15, 20-иод жил ажилласан бидний нүдэнд өөрөөр харагдаж эхэллээ. Танигдахгүй болтлоо ѳѳрчлѳгджээ, тэр хүн. Хуулийн салбарт ажиллах 15-20 жилийн хугацаанд хуулийн салбарт үүссэн болох, болохгүй бүхнийг ч ѳѳрийн нүдээр харж, биеэр туулж, сэтгэлээрээ мэдэрлээ. Нямдорж гишүүний тухай УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Энхбаяр нарын хуульчийн ярьсан хэлсэн зүйлийг ч анзаарлаа. Хамгийн их хууль зѳрчдѳг хуульчаар тэд Нямдоржийг нэрлэж буй. Өөрийнхөө хамгийн их үзэн яддаг хүний дүрд зарим улстөрчид ѳѳрсдѳѳ орчихдог юм байна. Үнэхээр Б.Пүрэвдорж, Б.Энхбаярын хэлж, ярьж буй шиг Нямдорж хууль зөрчдөг, мэдсээр байж хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулж олон хүнийг авлига, албан тушаалын гэмт хэргээс мултлах гэж хичээж байгаа юм биш биз дээ гэдэгт олон нийтээр сэтгэл түгшиж байна.
Т.Хуншагай